Sunshine Garden

Sunshine Garden Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт Богдхан уулын Нүхтийн аманд байрлалтай,тансаг зэрэглэлийн 9 айлын хаус хотхон юм.
Хотын төвтэй ойр атлаа хамгийн цэвэр агаартай тус хороолол Сүхбаатарын талбайгаас 13.7км, Буянт-Ухаа олон улсын нисэх буудлаас 9км зайтай оршдог.
Хотхоны төвөөр машин явахгүй байхаар төлөвлөсөн бөгөөд хаус тус бүр нэг нэгийгээ хаахгүй байрлаж, цонхоороо бусад байшин нь харагддаг нь онцлог. Бохирын системийн тухайд усыг 99 хувь цэвэршүүлж газар шингээдэг бөгөөд төвийн шугам сүлжээнд холбогдох бүх шийдлийг бэлтгэсэн байдаг.
Байшингийн сонголт нь 337м2, 450м2 гэсэн сонголтуудтай бөгөөд таазны өндөр 350 см, зоорийн давхарын таазны өндөр 280 см, байшин тус бүр 2 машины дулаан зогсоолтой. Барилгын цонхны давуу тал нь хэт ягаан туяанаас хамгаалахын зэрэгцээ гаднаасаа харагдахгүй дотор талаасаа цэлмэг гэгээтэй харагддаг.
Харуул хамгаалалт, холбоо дохиолол, хяналтын камерийг хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр тоноглосон ба айл бүрт Smart Home систем суурьлуулсан.