_

Компаний үйл ажиллагаа

“Ди Ди Эм Ти” ХХК нь 2013 оноос барилгын салбарт үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд энэ хугацаанд улсынхаа олон томоохон бүтээн байгуулалтад амжилттай оролцож, туслан гүйцэтгэгч, ханган нийлүүлэгч, ерөнхий гүйцэтгэгчээр тус тус ажиллаж ирсэн туршлагатай.

Бид хийж хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа, ажлуудаас томоохон зарим ажлуудыг тоймлон дурьдаж байна.

Үүнд:
Европын сэргээн босголт, хөгжлийн банкны санхүүжилтээр Чанарын удирдлагын тогтолцоо ISO 9001:2015, Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо ISO 45001:2018 стандартуудыг нэвтрүүлэхээр “Алтернатив Ренювэйбл Энержи” ХХК-ийн мэргэжлийн сургагч багш нараар байнгын сургалт зохион байгуулж компаний үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулахаар ажиллаж байна.
Олон улсад танигдсан салбартаа “Тэргүүлэгч” компани болох зорилготой манай хамт олон өдгөө 200 гаруй үндсэн ажилтантай, жилдээ 500 гаруй ажлын байрыг бий болгодог, 20 орчим хүнд машин механизм, өөрөө явагч хэрэгсэлтэйгээр үйл ажиллагаа явуулдаг.

2020, 2021 оны санхүүгийн тайланг аудитын зөвлөх үйлчилгээ авахаар Олон улсын аудитын үйлчилгээ үзүүлэгч “KPMG” байгууллагын Монгол дахь салбартай хамтран ажиллаж холбогдох бэлтгэл ажлыг хангаж байна.

Бодлого стратегийн газрын дэргэд Монгол улсын тэргүүлэх эрдэмтний багаас бүрдсэн зөвлөл ажиллаж эхлэсэн.

Барилга үйлдвэрлэлийн газрын дэргэд барилгыг илүү уялдаа холбоотой, бүтээмж үр дүнтэй, чанар стандартын дагуу үйл ажиллагаа явуулах нөхцлийг хангуулахаар “Lean work consulting” ХХК-тай хамтран ажиллаж тогтмол ярилцлага, шинжилгээ, сургалт явагдаж өдөр тутмын мэргэжлийн зөвлөгөө аван ажиллаж байна.

Хөдөлмөр, нийгмийн хамгаалалын яамны гэрээт байгууллага болох “Дэвжих” хөдөлмөрийн бирж нь манай компаний Захиргаа, Эрх зүй, Хүний нөөцийн газарт компаний хүний нөөцийн бүрдүүлэлт, чадавхижуулалтын ажилд мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлж мөн холбогдох сургалт сургалт, өдөрлөг, танилцуулгыг зохион байгуулж байна.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтсийн үйл ажиллагааг онцгойлон анхаарч ажиллаж байгаа бөгөөд хэлтсийн захирал, зөвлөх багшаар ХАБЭА сургагч багш, аудитор Ж.Дэлгэрцэцэгийг урин ажиллуулж байна.

Бид барилгын үйлдвэрлэлийн ажилчдын тав тухыг хангах зорилгоор хувцас солих өрөө, хоолны газар, ажилчдыг байрлаж ажиллах боломжоор хангаж ажилладаг.

Нийт ажилчдын эрүүл мэндийн бүрэн үзлэгийг зохион байгуулж хэвшссэн бөгөөд цаашлаад “Мөнхийн нар мед” шүдний эмнэлэг, “Wellness med” озон эмчилгээний эмнэлэг гэрээг байгуулан тодорхой үнийн дүнг нь компаниас хөнгөлөн дааж байна.

_

Захирлын  мэндчилгээ

Ерөнхий захиралБямбажав БАТБОЛД

Байгууллагынхаа нийт хамт олны өмнөөс та бүхэнтэй мэндчилж байгаадаа баяртай байна.
Манай компани нь 2013 оноос барилгын салбарт үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд энэ хугацаанд улсынхаа олон томоохон бүтээн байгуулалтад амжилттай оролцож, туслан гүйцэтгэгч, ханган нийлүүлэгч, ерөнхий гүйцэтгэгчээр тус тус ажиллаж ирсэн туршлагатай.
Бид өөрсдийн үйл ажиллагаагаа өргөтгөн тээвэр, логистик, үл хөдлөх хөрөнгийн борлуулалт, түрээс, хөрөнгө оруулалт, худалдаа маркетингийн чиглэлийн охин компаниудыг байгуулан групп компанийн зохион байгуулалтад орж ажиллаж байна.
Олон улсад танигдсан салбартаа “Тэргүүлэгч” компани болох зорилготой манай хамт олон өдгөө 100 орчим үндсэн болон гэрээт ажилтантай, жилдээ 200-300 гаруй ажлын байрыг бий болгодог, 20 гаруй хүнд машин механизм, өөрөө явагч хэрэгсэлтэйгээр үйл ажиллагаа амжилттай явуулж байна.
Мөн бид барилгын материал үйлдвэрлэлийн салбарт өдөрт 400 м.куб  үйлдвэрлэх чадалтай хөнгөн блокийн үйлдвэр, жилд 100,000 м2  үйлдвэрлэх хүчин чадалтай шилэн фасадын үйлдвэрүүдтэй хамтран үйл ажиллагаа явуулдаг.
“Бид үйл ажиллагааны чанарыг дээшлүүлж, инновацад суурилсан хөдөлмөр хөнгөвчлөх технологийн системийг нэвтрүүлсэн, байнгын сайжруулалт хийдэг, барилга угсралтын гүйцэтгэгч компани байна” гэж үйл ажиллагааны чиглэлийн бодлогоо  тодорхойлон зорилгоо болгон ажилладаг. Энэхүү зорилгодоо хүрэхийн тулд одоо хэрэгжүүлж буй болон ирээдүйд хэрэгжүүлэх төсөл бүрийг амжилттай гүйцэтгэж “Итгэл даасан хамтын ажиллагаа” гэсэн уриагаа үргэлж тунхаглан ажиллах болно.
Хөгжил дэвшил, ирээдүйн сайн сайхны төлөө хамтран зүтгэдэг нийт хамт олондоо, бидэнтэй хамтран ажилладаг нийт нийлүүлэгч, гүйцэтгэгч, түншүүд, эрхэм харилцагч нартаа сайн сайхан бүхнийг хүсэж ажлын амжилт хүсье.
Та бүхэнд баярлалаа.
_

Бүтэц зохион байгуулалт

“Ди Ди Эм Ти” ХХК нь 2013 оноос барилгын салбарт үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд энэ хугацаанд улсынхаа олон томоохон бүтээн байгуулалтад амжилттай оролцож, туслан гүйцэтгэгч, ханган нийлүүлэгч, ерөнхий гүйцэтгэгчээр тус тус ажиллаж ирсэн туршлагатай.
Бид 2023 оноос “Ди Ди Эм Ти Пропертиз” ХХК, “Ди Ди Эм Ти Ложистик” ХХК, “Ди Ди Эм Ти Инвестмент” ХХК, “Ди Ди Эм Ти Трейд” ХХК -иудыг байгуулснаар “ДИ ДИ ЭМ ТИ ГРУПП” ХХК болж өөрийн үйл ажиллагаагаа өргөтгөн явуулж байна.

_

Удирдлагын баг

Л.Мөнхгэрэл

Албан тушаал: Төслийн менежер
Мэргэжил: Үйлдвэрийн удирдлага

Төгссөн сургууль: ШУТИС Уул уурхайн инженерийн сургууль
Ажлын туршлага:
-“Хулан системс групп” ХХК гүйцэтгэх захирал
-“Ди Ди Эм Ти” ХХК маркетингийн менежер

Э. Дөлгөөнбат

Албан тушаал: “Ди Ди Эм Ти” Ложистик ХХК – Гүйцэтгэх захирал
Мэргэжил: Хуульч

Төгссөн сургууль: Дотоод Хэргийн Их Сургууль

Ажлын туршлага:

– Хан уул дүүрэг, Замын цагдаа

– “Дулаан Дэм” ХХК Тээвэр Ложистикын компани – Ерөнхий захирал

Г. Батцэцэг

Албан тушаал: Үйл ажиллагааны менежер
Мэргэжил: ОУ-н харилцаа
Төгссөн сургууль:
– Олон улсын харилцааны дээд сургууль

Мэргэжил: Төрийн захиргааны удирдлага
Төгссөн сургууль:
– Удирдлагын академи

Ажлын туршлага:
– Олон улс судлалын дээд сургуулийн багш
– “Авзага трейд” ХХК – Хүний нөөцийн менежер
– “Ди Ди Эм Ти” ХХК – Хүний нөөцийн менежер

Э. Бямбадорж

Албан тушаал: Төлөвлөлт, Тооцооны инженер
Мэргэжил: Барилгын инженер
Төгссөн сургууль: Шинжлэх ухаан, технологийн их сургууль
Барилга, Архитектурын сургууль /Бакалавр/

Ажлын туршлага:
– “Таны зам ХХК” – “Зүүнбаян- Тавантолгой төмөрзамын төсөл” Материалын инженер, Талбайн инженер
– ” Өмнөговь аймаг Гурвантэс сумын төвийн автозам Талбайн инженер
– “Ди Ди Эм Ти” ХХК Барилгын төлөвлөлт, тооцооны инженер

Албан тушаал:  Ерөнхий менежер
Мэргэжил: Бизнесийн удирдлага, Үйлдвэрлэлийн инженер

image
Б.Цогтжаргал

Төгссөн сургууль: Хөдөө аж ахуйн их сургууль Бакалавр, Илменау техникийн их сургууль, Герман улс
Ажлын туршлага:
– “Шижэртэн баясах” Ерөнхий менежер
– “Пепси кола” Сүлжээ хариуцсан менежер
– “Бэрэн групп” Төслийн удирдагч
– “DKMO” Гүйцтэгэх захирал

Албан тушаал: Ерөнхий нягтлан бодогч
Мэргэжил: Нягтлан бодогч, Эдийн засагч
Эрдмийн цол зэрэг: Магистер

Д. Сарантуяа

Төгссөн сургууль:
– Интерменежмент Дээд сургууль
Ажлын туршлага :
– “Сонгинохангай ХХК” нягтлан бодогч, менежер
– “Дархан минж ХХК” тооцооны нягтлан бодогч
– “ГЭМБЛ ХЗХ” нягтлан бодогч
– “Зиндаа констракшн ХХК” тооцооны нягтлан бодогч

Албан тушаал: Гадаад харилцааны менежер
Мэргэжил: Орчуулагч
Төгссөн сургууль: МУИС, ОУХСургууль

image

Б. Наранболор

Ажлын туршлага:
– “Арш” ХХК-н Талбайн инженер
– “Шинэ Их Холдолт” ХХК-н Талбайн инженер
– “Алтайн Бор Нуруу” ХХК-н Талбайн инженер
– “Ийгли Конфиндинтиал” ХХК-н Гүйцэтгэх захирал
– “Цогзолбоо Констракшн” ХХК-н Ерөнхий захирал
– “Аз Болд Трейд” ХХК-н Ерөнхий инженер
– “Оршил Констракшн” ХХК-н Ерөнхий инженер
– “ДИ ДИ ЭМ ТИ” ХХК-н Ерөнхий инженер

Албан тушаал: Талбайн инженер
Мэргэжил: Иргэний ба Үйлдвэрийн барилгын Инженер

image

Г.Долгорсүрэн

Төгссөн сургууль: Дархан Өргөө дээд сургууль
Ажлын туршлага:
-Бетон Арматур ХХК талбайн иненер
-Титан Манлай ХХК талбайн инженер
-Кенс Электрик ХХК Ахлах инженер
-Цог Золбоо Констракшн ХХК Ахлах инженер