“Bloomberg TV Mongolia Awards 2021”-ийн “Шилдэг төсөл”-өөр “Мишээл групп”-ийн хэрэгжүүлж буй “Мишээл Сити” төсөл шалгарлаа.
“Шилдэг төсөл” номинац нь Бизнесийн салбарт манлайлагчдын ололт амжилт, эдийн засагт үзүүлж буй нөлөөлөл, салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн байдал зэрэг олон шалгуур үзүүлэлтээр үнэлэн гардуулдаг юм.
Тус төслийн нэг хэсэг болох “Мишээл лайф стайл”-ыг манай компани эхнээс нь амжилттай гүйцэтгэж байгаа билээ.